Улаа бутарсан хацар мишээнэ дулаан
Уруул амын хөдөлгөөн дурлана
Хуруу гарын чинь хүйтэн хайрна
Нуруу туруу нь хотойж хормойндоо хайр хийнэ
Ахиж уулзахгүй гээд намайг тэврээд өг
Ахиж уулзах хүртлээ намайг үнэртэг
Хамгийн тухтай суудал чиний өвөр дээр
Тайван бүтэн нойр чамайг үнэртээд
Энд ямар ч цаг хугацаа байхгүй
Яг одоо миний дотоож байхгүй
Чи зүгээр... зүгээр нэг тэр биш
Юу ч зүгээр биш байна чамтай
Юу ч юм тогтоож байлгана намайг
Хүч хэрэглээгүй мөртлөө хүчирдүүлж хөлийг минь алдааж, алдаалж байна
Биеийг минь алжаах алжаал минь
Болж байгаа бүхнийг гүйцэхгүй
Болж өнгөрөх бүхэнд хүлцэнгүй
Бие минь хашхирч байна, чи сонсож байгаа
Амыг минь тагла, хөршүүд сонсож байгаа
Бие минь хашхирч байна, чи сонсож байгаа
Амыг минь тагла, хөршүүд сонсож байгаа