Дотроос уянгаар тайлах уужим
Гараг ертөнцөөр эргэлдэх пуужин
Зүг чиг рүү хөтлөх луужин
(Намайг дахиж хэлүүлэхгүйгээр)
Чамайг хайрлах зай надад үгүй ээ
Залгах мөчид чинь авах эрх надад байсангүй ээ
Түүнтэй л төлөвлөх ирээдүй
Чамтай төсөөлсөн ч чи ирээгүй ээ
Гэрэлгүй сүүдэр хэзээ ч үүсэхгүйг чи мэднэ биз
Залгаад байх тусам авахгүй би
Мэдсээр байж чи залхахгүй нь ээ
Гэдэг хэсэг чиний мессежний эхний мөр
Аманд аялагдах бидний дуу хуур
Өмнө нь байсан миний ringtone
Дахин давтагдах боломжгүй бүтээлүүд
Хаа хол хүрнэ гэж би түүнгүйгээр
Хүлээж байя, тэр уулзвар дээр
Дотроос уянгаар тайлах уужим
Гараг ертөнцөөр эргэлдэх пуужин
Зүг чиг рүү хөтлөх луужин
Худлаа ч үгүй тэр чамаас дээр
Хэзээ ч үржиж мэдэх гэрэл харанхуй
Хажууд байгаа хүнээ анхаар
Хамтдаа эхнээс нь хязгааргүй гэсэн амлалт
Өгсөн болохоор чинь бид одоо хоёр талд
Өнгөрсөн тэр их бүх зүйлс дурсамж
Хааяадаа боддог тэр дурсамжуудаа
Уух дарсныхаа хажууд битгий тавь утсаа
Хайр гэдэг тийм амархан байсан бол
Хайртай бүсгүйгээ битгий зовоо