LyricFind Logo
LyricFind Logo
Profile image icon
Lyric cover art

Chiniih

Apple Music logo
Deezer logo
Spotify logo
Lyrics
Зун зунгийн цэцэгс адил
Өнгө алаг сэтгэл ч юм уу даа, хайр минь дээ
Зан зангаа мэдэн зөөлрөх
Зах нь үгүй далай ч юм уу даа, хайр минь дээ
Цэн цэнгийн тогоруу адил
Үдлээд мордох хором ч юм уу даа, амьдрал минь
Гэнэ гэнэхэн дурсах бодол
Гэм зэмгүй сэтгэл ч юм уу даа, хайр минь дээ
Харъяа гэвч сэтгэл минь гүрийнэ
Харуулдъяа гэвч энэ сэтгэл минь гэдийнэ
Хайрлаяа гэвч сэтгэл минь сэрүүднэ
Хардуулъяа гэвч энэ сэтгэл минь гөжүүеэ
Дүн өвлийн жавар зөөллөх
Дөнгөж мандсан наран ч юм уу даа, хайрт минь дээ
Дан дандаа эргэх хорвоод
Дараан гийдэг саран ч юм уу даа, хайр минь дээ
Мандах шингэх өнгө ижил
Эхлээд төгсөх сэтгэл ч юм уу даа,
Маргах нийлэх жамтай хорвоод
Мөрөө түшээд чамтайл үлдэхсэн, хайрт минь дээ
Уйлъяа гэвч сэтгэл минь хатуу еэ
Ундууцъяа гэвч энэ сэтгэл минь буруу еэ
Орхиёо гэвч сэтгэл минь тэмүүлнэ
Орлуулъяа гэвч энэ сэтгэл минь чинийх еэ

WRITERS

Iderbat Altangerel

PUBLISHERS

Lyrics © O/B/O DistroKid

Share icon and text

Share


See A Problem With Something?

Lyrics

Other

LyricIQ Analysis

Top Emotion

Sadness

Sentiment
Thumbsup Icon
Theme

None