LyricFind Logo
LyricFind Logo
Profile image icon
Lyric cover art

HOY

Apple Music logo
Deezer logo
Spotify logo
Lyrics
Тэмтрэх зүрх минь тэнгэр дээр хоё
Олддоггүй ээ
Тэнгисийн ёроолд шидчихсэн хоё
Мартадгүй ээ
Сэтгэл сэмэрч эдгэхгүй ээ хоё
Мэддэггүй ээ
Сэрээд хараад ганцаараа хоё
Дуулаад дуудаад ирсэнгүй ээ хоё
Дураа хүрээд нисчихсэн хоё
Дассан сэтгэл дэндүү еэ хоё
Дараа сэрээд ганцаараа хоё
Саран гийвч уулын оройгоор
Бараан үүл нүүж л байх юм даа
Санах тийм ч зуурдын хорвоод
Намайг хүлээх чи нэн сайхан юм даа
Хангал хайранд хальгаж дээ хоё
Сархад сөгнөөд талигаж дээ хоё
Сэтгэл нэрээд хальдаггүй ээ хоё
Итгэл хэлхээд исдэггүй ээ хоё
Гандуу зуны цэцгэндээ хоё
Гундуу зангаа дэлгэж дээ хоё
Гундан сайхан хэлхээг нь хоё
Буртаг бодлоор ундаалж дээ хоё
Саран гийвч уулын оройгоор
Бараан үүл нүүж л байх юм даа
Санах тийм ч зуурдын хорвоод
Намайг хүлээх чи нэн сайхан юм даа
Гэнэт наран гийж уулын харгуйгаар
Гэгээ хөвөн гийгүүлэх юм даа
Бүрэн зүрх учирхийн тавиландаа
Эрээн барааныг ч хайлуулах юм даа
Саран гийвч уулын оройгоор
Бараан үүл нүүж л байх юм даа
Санах тийм ч зуурдын хорвоод
Намайг хүлээх чи нэн сайхан юм даа
Гэнэт наран гийж уулын харгуйгаар
Гэгээ хөвөн гийгүүлэх юм даа
Бүрэн зүрх учирхийн тавиландаа
Эрээн барааныг ч хайлуулах юм даа

WRITERS

Sukhbaatar Bilguun, Altangerel Iderbat

PUBLISHERS

Lyrics © O/B/O DistroKid

Share icon and text

Share


See A Problem With Something?

Lyrics

Other

LyricIQ Analysis

Top Emotion

Sadness

Sentiment
Thumbsup Icon
Theme

None