Чи надад үнэнгээ л ярь л даа
Зөвхөн наддаа л сэтгэл зүрхээ
Энэ чинь тэгээд хайр юм уу
Naega utneunge utneunge aniya
Tto naega geotneunge geotneunge aniya
Neoui gieok geu sogeseo nan
Nunmul heullyeo neoreul gidaril ppun
Чи надад үнэнгээ л ярь л даа
Зөвхөн наддаа л сэтгэл зүрхээ
Энэ чинь тэгээд хайр юм уу
Юу юугүй ингээд дуусах харилцаа биш
Юу нуугаад байгаа юм надад үнэнгээ хэл
Юу гээд байгаа нь мэдэгдэхгүй instagram-ийн meme цуглуулаад нэмэртэй биш
Зам жим таараад л учираа биздээ? ууж идэж яваад ямар таарсан биш
Юу гээд байгааг чинь хааяа ойлгохгүй байна
Хайх гэдэг хараал идсэн оньсого биш!
Тоолж болдоггүй сэтгэл гэдэг тоглоом биш тэр ярагдана
Торгоож оёсон хүний сэтгэл торго байсан ч урагдана
Харж болдоггүй итгэл гэдэг халтар цаас шиг үрэгдэнэ
Хагацал гэдэг тэнгэр юм бол тэнчээ чинь би бүргэд нь
Өө надад юу гэж хэлснээ чи эргээд нэг санадаа
Одоо намайг хардаа, deep-рээд дууслаа, эвдэрлээ кардан
Байсан би бардам, одоо бол дутуу байна доор дэвсэх кардон
Үнэнгээ ярь чи! Үнэнгээ ярь!
Залхаад байгаа юм бол яг түүнийгээ ярь!
Бүүдийгээд байгаа тэнгэрийг дагаад,
нүд чинь яагаад чийгээ даагаа вэ?
Үнэнгээ яръя гэвэл, үүр цайтал уйлж мэднэ
Үнэнгээ харин чи надад хэлвэл, бүр чинийх байж чаднаа
худлаа үгсээр зүрхээ гавлуулж хоёр жил би тэсч явлаа
Салъя гэж өчнөөн хэлсэн ч
Өөр уруул үнсэхийг хүсэхгүй ээ!
Би энэ хайраа тэсэхгүй ээ!
Naega utneunge utneunge aniya
Tto naega geotneunge geotneunge aniya
Neoui gieok geu sogeseo nan
Nunmul heullyeo neoreul gidaril ppun
Чи надад үнэнгээ л ярь л даа
Зөвхөн наддаа л сэтгэл зүрхээ
Энэ чинь тэгээд хайр юм уу
Зүрх согтоход чамруу ярья
Бусдаас түс тас байсан нь
Хоёр талд хорин юм бодсон уу ?
Эсвэл энэ насны зөрүү юу ?
Эсвэл бидний хайр буруу юу ?
Би дандаа л чамд хариулдаг
Одоо надад нэг хариулт өг
Үгүй бол үнэнгээ хэл би дэмий л чамайг харуулдана
Өөрийн чинь хоолойг сонсмоор байна
Ягаад хэн нэгнээр чи яриулдаг юм
Залхаж байвал зайллаа энэ хайр мөнгө бол үлдээ өөртөө хариултаа
Чи надад үнэнгээ л ярь л даа
Зөвхөн наддаа л сэтгэл зүрхээ
Энэ чинь тэгээд хайр юм уу